Аун Сан Су Чид өршөөл үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-02 14:26:23

НЕЙПИДО. /Anadolu/. Мьянмарын цэргийн хунт мягмар гарагт Аун Сан Су Чид төрийн өршөөл үзүүлж, түүнийг буруутгасан 19 хэргийн тавд нь оногдуулсан ялд өршөөл үзүүлжээ.


Ингэснээр Аун Сан Су Чигийн шоронд хоригдох ялын хугацаа 33 жилээс зургаан жилээр богиносох юм байна. Мөн Ерөнхийлөгч асан Вин Мьинтийн шоронд хоригдох хугацаа 12 жил байсныг найман жил болгожээ.


Ардчиллын төлөөх үндэсний лиг намыг удирддаг байсан тэднийг 2021 оны хоёрдугаар сард гарсан төрийн эргэлтээс хойш хорьсон юм. Өдгөө 78 настай Аун Сан Су Чигийн хувьд өөрийг нь буруутгасан хэргүүдэд гэм буруугүй гэдгээ мэдэгдсээр иржээ.


Мьянмарт орон даяар зарласан онц байдлыг дахин зургаан сараар буюу төрийн эргэлтээс хойш дөрөв дэх удаагаа сунгаснаас нэг хоногийн дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Уг явдал нь мөн буддын шашны баяртай давхацсан байна. 

関連ニュース