Мессигийн “Интер Майами” баг Лигийн цомын шөвгийн 16-д шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ФОРТ-ЛОДЕРДЕЙЛ. /Daily
Mail/. Лхагва гарагт болсон
тэмцээнд Лионель Месси хоёр гоол оруулж “Интер Майами”
талбай дээрээ “Орландо Сити” багийг 3:1-ээр хожсоноор Лигийн цомын шөвгийн 16-д шалгарлаа.
Аргентиний алдарт
тамирчны тоглолтыг үзэхээр Өмнөд Флоридагийн иргэд Форт-Лодейрдейл хотын “DRV PNK” цэнгэлдэх хүрээлэнг дүүргэжээ.
Өнгөрсөн сард “Интер
Майами” багт ирсэн өдгөө 36 настай Л.Месси Флоридагийн төлөөх эхний гурван тоглолтонд таван гоол
оруулаад байна.
“Интер Майами” дараагийн шатанд “FC Dallas” багтай ирэх ням гарагт тоглож, хожсон нь шөвгийн наймд үлдэнэ.