“iPhone”-ны борлуулалтаас шалтгаалан “Apple”-ийн орлого буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-08-04 16:01:17

ВАШИНГТОН. /CNN/. iPhone” гар утасны эрэлт сул байгаа тул Америкийн “Apple” компанийн орлого гурван улирал дараалан буурчээ.


Тус компанийн орлого энэ оны хоёрдугаар улиралд 81.8 тэрбум доллар байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар буурсан үзүүлэлт юм. “iPhone” гар утас нь компанийн нийт орлогын тэн хагас орчим хувийг бүрдүүлдэг. Үүнээс гадна суурин компьютер, таблетын борлуулалт ч мөн буурчээ.


Гэхдээ орлого буурсан хэдий ч нааштай үзүүлэлтүүд ажиглагдсан байна. “Apple”-ийн мэдээлснээр, өнгөрсөн улиралд үйлчилгээний бизнесийн орлого 21.2 тэрбум долларт хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Apple Music”, “Apple TV+” зэрэг үйлчилгээ багтдаг энэ төрлийн бизнес нь орлогын гол эх үүсвэрүүдийн нэг болоод байна.


Түүнчлэн компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.25 хувиар өсөж, 19.9 тэрбум долларт хүрчээ. Ерөнхийдөө бол, тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд “Wall Street”-ийн шинжээчдийн таамаглаж байсантай харьцуулахад үл ялиг илүү өсөлттэй гарсан байна. 



関連ニュース