Дэлхийн дөрвөн удаагийн аварга америкчууд ДАШТ-ийг орхилоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МЕЛЬБУРН. /BBC/. Шведийн шигшээ багт торгуулийн цохилтоор
хожигдсон АНУ-ын тамирчид Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнийг орхиж байна.
Тоглолтын 120 минутын туршид АНУ-ын баг давамгайлж байсан
хэдий ч Шведийн хаалгач Зечира Мусович гялалзсан тоглолт үзүүлснээр америкчууд
бөмбөгийг хаалганд оруулж чадсангүй. Ингээд тоглолтын хувь заяаг торгуулийн
цохилтоор шийдвэрлэхэд хүрчээ. Энэ үед Америкийн од тамирчин Меган Рапиное
болон бусад гурван тоглогч гурвуулаа гоол оруулж чадсангүй.
Америкийн хаалгач Алиса Наехер Шведийн тамирчин Лина
Хуртигийн хоёр дахь оролдлогын торгуулийн цохилтыг хааж чадсан боловч шүүлтийн
дүрс бичлэгийг (VAR) нягтлан үзсэний эцэст Шведийн багийн гоолыг тооцжээ.
Хэдийгээр дүрс бичлэгээр гоолыг баталгаажуулсан боловч Америкийн
багийн менежер Влатко Андоновски бөмбөг шугамыг давсан гэдэгт эргэлзэж байв.
Гэсэн хэдий ч дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын баг
тэмцээнийг орхихоос аргагүйд хүрлээ. Ялалт байгуулсан шведчүүд шөвгийн наймд
Японы шигшээ багтай тоглоно.