ДАРХАН-УУЛ: Энэ сарын 15-наас айл өрх, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-13 12:01:54

Дархан /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайдын тушаалаар халаалтын хугацааг найман сараар тогтоож, дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Энэ ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрх, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах аж.


Иймд инженерийн шугам, сүлжээний засвар, үйлчилгээ хийж буй өрх, ААНБ, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд засварын ажлаа дуусгахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Дархан-Уул аймагт "ДДЦС ТӨХК", "ДДС ТӨХК"-иуд техник зохион байгуулалт, нягтын шахалтыг урьдчилан зохион байгуулж, өнөөдрийн байдлаар нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг түгээх ажил бүрэн хангагджээ.

関連ニュース