Азийн наадмын үеэр допингийн хоёр тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ХАНЖӨҮ, 2023 оны аравдугаар сарын 5 /Xinhua/.
Хятадын Хөнжөү хотноо үргэлжилж буй Азийн
наадмын үеэр хоёр тамирчнаас сэргээш илэрсэн тухай Азийн Олимпийн зөвлөлөөс /АОЗ/ мэдэгджээ.
Саудын Арабын холын зайн гүйлтийн тамирчин Мохаммед Юсеф
Аль-Асиригийн есдүгээр сарын 26-нд өгсөн шинжилгээгээр хориотой дарбепоэтин
/dEPO/ бодис илэрсэн тул эрхийг нь түр
хугацаагаар түдгэлзүүллээ гэж АОЗ
мягмар гарагт мэдээлсэн байна.
Мөн өнгөрсөн пүрэв гарагт Афганистаны боксчин Мохаммад Хайбар Нуристанигийн шинжилгээнд тодорхой бус хоёр хориотой бодис илэрчээ. Хоёр тамирчин В сорьцын шинжилгээ хийлгэх эрхтэй гэдгийг АОЗ-ийн мэдэгдэлд дурдсан байна.