ДОРНОГОВЬ: Залуус цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-17 15:34:46

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгаас 2022 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн анги байгууллагуудад алба хаасан дайчид нутагтаа ирлээ.


Албаа нэр төртэй хаагаад ирсэн цэрэг дайчдыг халах ажиллагаа Сайншандын төв талбайд болж, аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Н.Хонгорзул, Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Баярмагнай, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч хурандаа Н.Гүрбадам, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Ч.Батжаргал нар баяр хүргэж гарын бэлэг гардуулсан байна.


Мөн  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Политехникийн коллеж зэрэг албан байгууллага цэргээс халагдсан залууст ажил мэргэжлийн онцлогоо танилцуулан ажлын байрны санал тавив.


Цэргийн албаа хаагаад ирсэн залуус боловсролоо ахиулж дэвшин суралцах, эсвэл МСҮТ, политехник коллежид элсэж нарийн мэргэжил эзэмших сонирхолтой байдаг аж.  


関連ニュース