“Хоол хүнснээр дамжих өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Хоол хүнснээр дамжих өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт явуулжээ.
Сургалтыг 9 дүгээр сарын 16-ны өдөр сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч, тогооч, эцэг, эхчүүдэд зориулан зохион байгуулж, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч хичээл заалаа. Сургалтанд аймгийн төвийн болон сум багийн цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжийн байгууллагын төлөөлөл зэрэг нийтдээ 70 гаруй хүн оролцов. Сургалтанд хамрагдагсдад зургаан төрлийн 150 гаруй гарын авлага зөвлөмж бэлдэж тараахын хамт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Ш.Айзаря