Израилын шигшээ ЕВРО-2024-ийн урьдчилсан тоглолтуудаа Унгарт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ИЕРУСАЛИМ, 2023 оны аравдугаар сарын 27 /IFA/. Израилын шигшээ баг ЕВРО-2024 тэмцээний урьдчилсан шатанд Швейцар, Румыны багуудтай Унгарт тоглохоор болсон тухай Израилын хөл бөмбөгийн холбоо /IFA/ пүрэв гарагт мэдэгдлээ.
Израил-ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн үргэлжилж
байгаа энэ үед Европын хөл бөмбөгийн
холбоо аюулгүй байдлын үүднээс тус улсад тоглолт зохион байгуулахыг
түдгэлзүүлсэн тул I хэсгийн хоёр тоглолт Израилаас гадна явагдахаар
болжээ.
Хоёр тоглолт 11 дүгээр
сарын 15, 18-нд тус тус болох бөгөөд Израилын шигшээ баг 11 дүгээр
сарын 12-нд Косово, 21-нд Андорратай тоглох тул 10 хоногийн дотор дөрвөн тоглолт хийнэ гэсэн үг юм.
Израилын
шигшээ багийн өөрийн талбайд хийх байсан тоглолтуудыг Унгарын аль хот, цэнгэлдэх хүрээлэнд явуулах нь одоогоор хараахан тодорхой болоогүй
байна гэж IFA-гийн мэдэгдэлд дурджээ.