АНУ дахь цэнэг хураагуурын үйлдвэрт Toyota дахин хөрөнгө оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компани хилийн чанад дахь цэнэг хураагуурын хамгийн том үйлдвэртээ дахин 8 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулна гэж тус компанийн Хойд Америк дахь салбар мэдээлжээ.
Ингэснээр АНУ-ын Хойд Каролина муж улс дахь үйлдвэрт оруулсан нийт хөрөнгийн хэмжээ нь 13.9 орчим тэрбум ам.доллар болох юм.
Хөрөнгө оруулалтын шинэ төсөл хэрэгжсэнээр 3 мянга орчим ажлын байр бий болохын сацуу нийт 5 мянга гаруй хүнийг ажлын байраар хангана. Түүнчлэн тус үйлдвэр нь шинээр найман үйлдвэрлэлийн шугамтай болох ажээ.
Шугамуудыг 2030 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Toyota уг үйлдвэрийнхээ нийт хүчин чадлыг жилд 30 ГВт-аас дээш хэмжээнд хүргэхийг зорьж байна.
Энэ үйлдвэрт бүрэн цахилгаан, хос хөдөлгүүрт автомашинуудын аль алинд нь зориулагдсан цэнэг хураагууруудыг үйлдвэрлэх аж.