СЭЛЭНГЭ: Ургамлын олон янз байдлын судалгаагаар 130 зүйл бүртгэгджээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-06 11:54:08

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдын нутагт ургамлын олон янз байдлын судалгааг хийсэн байна.

 

Энэхүү судалгааны үр дүнд нийт 33 овгийн 101 төрөлд багтах 130 зүйл бүртгэгджээ. Эдгээр ургамлын нийт 186 ажиглалтын гэрэл зургуудыг авсан байна.


Ингэхдээ ерөнхий зураг, ургах орчин болон ялгагдах шинж бүхий эрхтний гээд зүйл тус бүрт 1-3 хувь буюу нийт 442 гэрэл зургийг авчээ.

 

Дээрх судалгааг аймгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийдэг бөгөөд мэргэжлийн байгууллага гүйцэтгэдэг аж.


Сэлэнгэ аймаг өнгөрсөн 2019, 2020 онд энэхүү байгалийн ургамлын судалгааг хийж байжээ.


Судалгааны багийнхан дээрх зургуудаа координат цэгийн хамт бүрдүүлж, https://www.inaturalist.org/projects/flora-of-mongolia цахим сайтад байршуулсан байна.