ӨМНӨГОВЬ: Нүхэн жорлонг халж, боловсон ариун цэврийн газрыг шинээр барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-15 16:20:05

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна.

 

Ойн хүрээнд Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас тус ангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн шаардлагатай тохижилт үйлчилгээнд орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтыг хийж, алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллаж байна.

 


Тодруулбал, 50 жилийн ойг угтан 250 хүний багтаамжтай цэргийн гал тогоог бүрэн засварлаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр ханган хүлээлгэж өгч байсан бол 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр нүхэн жорлонг халж, боловсон ариун цэврийн газрыг шинээр барьж хүлээлгэн өглөө.

 


Боловсон ариун цэврийн газрыг барьж байгуулснаар агаар ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл ахуйн хувьд өндөр ач холбогдолтой.

 

関連ニュース