СҮХБААТАР: Цэрэг эрс тангараг өргөв

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-11-27 11:55:56

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 338 дугаар ангид 2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан цэргүүд тангаргаа өргөлөө.


Тангаргийн баярт аймгийн Засаг дарга М.Идэрбат болон Баруун-Урт цэргийн хүрээний байгууллагын удирдлагууд, цэрэг эрсийн эцэг эх, ар гэрийнхний төлөөлөл оролцов.


Тус анги нь 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, 12 дахь жилдээ монгол цэргийн сүр жавхааг бадруулах үйлсэд хувь нэмрээ оруулж буй юм.