Букингемийн ордон Зул сарын мэндчилгээгээ нийтэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-12-11 14:46:42

ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /CNN/. Их Британийн хаан III Чарльз, хатан Камилла нарын энэ жилийн зул сарын баярын мэндчилгээний зургийг нийтэлжээ.


Энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр Чарльзыг хаан ширээнд өргөмжилсний дараа Букингемийн ордны хаан сэнтийн өрөөнд авхуулсан гэрэл зургийг мэндчилгээнд байршууллаа гэж Букингемийн ордон мэдэгдсэн байна.


Уг зурагт Хаан Чарльз 1937 онд VI Жорж хааны өмсөж байсан, алтан хатгамал бүхий нил ягаан хилэн торгон ёслолын хувцсыг өмсжээ. Хатан Камиллагийн хувьд Royal School of Needlework сургуулийн мэргэжилтнүүдийн урлаж, гараар чимэглэсэн цагаан даашинз өмссөн байна.


Энэхүү мэндчилгээ нь Чарльзын хаанчлал эхэлснээс хойш Букингемийн ордноос гаргасан хоёр дахь, түүнийг хаан сэнтийд заларснаас нь хойших анхны мэндчилгээ юм. 2022 оны зул сарын баярын мэндчилгээнд түүнийг Уэльсийн хунтайж байх үед гэргийн хамт авхуулсан зургийг оруулжээ.

関連ニュース