Песогийн ханшийг зориуд унагасны дараа Аргентинд бензиний үнэ огцом нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-12-14 15:01:05

БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /La Nación/. Аргентины шинэ засгийн газар эдийн засгийн байдлыг сайжруулахад чиглэсэн эхний арга хэмжээг авч, үндэсний мөнгөн тэмдэгт болох песогийн ханшийг огцом унагасны дараа тус улсад үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниуд бензин, дизель түлшний үнийг 35-40 хувиар огцом өсгөжээ. 


Өнгөрсөн долоо хоногт тус улсад шатахууны үнэ 15-30 хувиар, он гарснаас хойш 230 гаруй хувиар нэмэгдсэн байна. 


Аргентины үндэсний мөнгөн тэмдэгт болох песогийн ханшийг хоёр дахин унагах засгийн газрын шийдвэрийг Эдийн засгийн сайд Луис Капуто 12 дугаар сарын 12-ны мягмар гарагт танилцуулсан билээ. Одоо тус улсад нэг ам.доллар 800 песотой тэнцэж байгаа бөгөөд өмнө нь 366 песотой тэнцэж байв. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хавьер Милей эрс шинэчлэлийг эхлүүлээд байгаа билээ. Тэрбээр 12 дугаар сарын 10-нд үүрэгт ажилдаа орсон бөгөөд төрийн тэргүүний хувиар анх удаа үг хэлэхдээ, улс орныхоо байдлыг нэн эгзэгтэй хэмээн тодорхойлоод эдийн засагт эрс шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг мэдэгджээ.




関連ニュース