ХӨВСГӨЛ: Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-15 12:50:34

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.


Амбулаториор 15821 хүн үйлчлүүлснээс томуу төст өвчин 10000 хүнд амд 67,8 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 19,6 тохиолдлоор их байна.


Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 195 хэвтэгсдийн 16,9 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байгаа нь өмнөх долоо хоногоос 1,8 хувиар нэмэгдсэн байна.


Томуу томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага аймгийн хэмжээнд нийт дуудлагын 29,4 хувийг эзэлж өмнөх долоо хоногоос 15,1 хувиар нэмэгдсэн байна.


Цаашид томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаа учраас эрүүл мэндийн байгууллагууд нэмэлт ор дэлгэхээр төлөвлөж байгаа ажээ.

 

関連ニュース