СЭЛЭНГЭ: Малчин бүсгүй Азийн аваргаас мөнгөн медаль хүртжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-15 15:15:29

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн малчин, спортын мастер Чанцалын Пагмасүрэн Хөнгөн атлетикийн ахмадын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар шинэ оноо угтаж байгаа ажээ.

 

Малчин Ч.Пагмасүрэн олон жилийн турш хэт холын зайн гүйлтийн спортоор хичээллэж байгаа юм.

 

Тэрээр удахгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилтод орохоор бэлтгэлээ хангаж байгаа гэв.  

 

Монгол Улсынхаа болоод аймаг, сумынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж яваа малчин бүсгүйг сумын ЗДТГ-ын удирдлага, албан хаагчид, малчдын төлөөлөл хүндэтгэл үзүүлж хүлээн авсан байна.