СЭЛЭНГЭ: Сүхбаатар бүсийн шилдгүүд тодорлоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-19 12:33:14

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “ЕБС-2023” сагсан бөмбөгийн лигийн тэмцээний Сүхбаатар бүсийн шилдгүүд тодорлоо. 

 

"ЕБС-2023" сурагчдын дундах сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг Сүхбаатар, Мандал сумдад бүсчлэн зохион байгуулав.

 

Хоёр сарын турш үргэлжилсэн энэхүү лигийн тэмцээний тэргүүн байрт  Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн баг шалгарч, дэд байрт Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн баг, гутгаар байрт Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургуулийн баг тус тус шалгарч, Алтанбулаг сумын ЕБ-ын сургуулийн баг тамирчид тусгай байр эзэллээ.

 

Мөн тэмцээний шилдэг шүүгчээр багш Б.Отгонбямба, шилдэг дасгалжуулагчаар “Сэлэнгэ Бодонс” багийн дасгалжуулагч А.Оргилбулаг нар тодорлоо.

 

Тэмцээнд хурд хүч, авьяас чадвараараа бусдыгаа манлайлан, өөрийгөө дайчлан тоглосон "Бүргэдүүд” багийн ахлах тоглогч А.Төгөлдөр, "Бүргэдүүд” багийн тоглогч У.Сэлэнгэмөрөн, Сүхбаатар 4 дүгээр сургуулийн ахлах тоглогч Г.Амарбаясгалан, "Сэлэнгэ Бодонс” клубийн тамирчин Б.Төгөлдөр, Алтанбулаг сумын ЕБС-ийн тамирчин Э.Тэмүүлэн нар гарааны шилдэг тоглогчоор шалгарав.  

 

ЕБС-2023 лигийн шилдгийн шилдэг тоглогчоор Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн "Сэлэнгэ Бодонс” клубийн тамирчин Ц.Батмөнх тодорлоо.  

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ивээл дор болж байгаа энэхүү тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Мандал бүсэд аваргуудаа тодруулж, энэ жилийн лигийн тэмцээн өндөрлөх бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна.

 

Тэмцээн нь Сэлэнгэ аймгийн хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх.

 

Цаашлаад олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцох баг тамирчдыг бэлтгэх, суурь үндсийг бий болгох зорилго дор болж буйгаараа онцлогтой юм.