Honda компанийн 2.6 сая машиныг эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-22 10:27:42

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Denso компанийн үйлдвэрлэсэн түлшний шахуургын доголдлын улмаас хөдөлгүүр унтарч болзошгүй байгаатай холбоотойгоор АНУ-аас 2.6 сая орчим автомашинаа эргүүлэн татахаар болсныг Honda Motor компани пүрэв гарагт мэдэгдлээ.


Тус компанийн мэдэгдсэнээр, 2017-2020 онд үйлдвэрлэсэн Accord, Civic, Fit загварууд болон тансаг зэрэглэлийн Acura MDX брэндийн автомашинуудыг АНУ-аас эргүүлэн татах аж. Харин шахуургатай холбоотой осол, гэмтлийн талаар ямар нэгэн гомдол хүлээж аваагүй гэж мэдэгдэлд дурджээ. 


Honda, Toyota Motor болон автомашин үйлдвэрлэгч бусад зургаан компани 2020 оны гуравдугаар сараас хойш Японоос нийт 3.8 сая гаруй автомашиныг түлшний шахуурга доголдсон шалтгаанаар эргүүлэн татсан байна.


Toyota группийн Denso компани нь түлшний шахуургын үйлдвэрээ 2022 онд өөр компанид зарснаар үйлдвэрлэлийн ажиллагаанд оролцохоо больжээ.

関連ニュース