Хятад улсаас газрын ховор элементийн технологи экспортлохыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /NHK/. Хятад улс газрын ховор элементийн технологийн экспортод хориг тавьснаа пүрэв гарагт зарлажээ. АНУ тус улсад хагас дамжуулагч нийлүүлэхтэй холбоотой хяналтаа чангатгасны хариуд ийм арга хэмжээ авч байгаа бололтой. Хятад улс нь дэлхийн газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 70 орчим хувийг бүрдүүлдэг.
Тодруулбал, Хятадын Худалдааны яам өндөр хүчин чадалтай соронз үйлдвэрлэх газрын ховор элементийн
технологийн экспортыг хориглож, газрын ховор элементийг боловсруулах
технологийн экспортыг
хязгаарласан байна.
Ийм соронз нь цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүр зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүн
үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай
юм.
АНУ, Япон болон бусад улс орнууд уг соронзыг
үйлдвэрлэхэд ашигладаг газрын ховор
элементийг боловсруулах технологийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай байдаг. Дээрх шийдвэр нь өндөр
технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг чухал ашигт малтмалын нөөцөд
Хятад улсын тавьж буй экспортын
хяналтын цуврал арга хэмжээнүүдийн хамгийн
сүүлийнх нь болж байна.
Энэ оны наймдугаар сард Хятад улс чип хийхэд шаардлагатай материал, галли, германийд экспортын хяналт тогтоосон юм. Улмаар 12 дугаар сарын 1-нээс Бээжин лити-ион цэнэг хураагуур үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой бал чулуун бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаж эхэлжээ.