Daihatsu компани Япон дахь бүх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч Daihatsu Motor компани аюулгүй байдлын үзлэг шалгалттай холбоотой дуулианы улмаас дотоодын бүх үйлдвэрлэлээ мягмар гаргаас түр зогсоожээ.
Тус компани мягмар гарагт Осака муж дахь Copen машин угсардаг
үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоосноор
Япон дахь дөрвөн үйлдвэр нь бүгд зогссон байна.
Үйлдвэрлэлийг наад
зах нь нэгдүгээр сарын эцэс хүртэл түр зогсооно гэж Daihatsu даваа гарагт мэдэгдсэн нь тус компанийн 8000 гаруй ханган нийлүүлэгч
болон толгой компани болох Toyota
Motor-т томоохон цохилт болох төлөвтэй байна.
Toyota-гийн бага
оврын автомашин үйлдвэрлэгч Daihatsu
нь Японд өдөрт 4000 машин
үйлдвэрлэдэг. Энэ оны дөрөвдүгээр
сарын байдлаар дотоодын үйлдвэрүүддээ 9000 орчим ажилтантай байсан тус компани
өнгөрсөн санхүүгийн жилд 870 мянга
орчим машин үйлдвэрлэжээ.
Үйлдвэрлэл зогссон нь Daihatsu-гийн ажилчдын санааг зовоож байсан боловч даваа гарагт компани үйлдвэрлэл зогссон үед
ажилчдынхаа цалингийн тодорхой хэсгийг олгох нөхөн олговрын талаар үйлдвэрчний
эвлэлтэй тохиролцсон хэмээн
мэдэгдсэн байна. Осакагийн
үйлдвэрийн 36 настай эрэгтэй ажилчин хэлэхдээ, компани үйлдвэрлэлээ сэргээж чадах эсэх талаар ямар ч
тайлбар хийгээгүй, би хувьдаа
санаа зовниж байна гэв.
Өнгөрсөн долоо
хоногт Daihatsu аюулгүй байдлын үзлэг
шалгалтыг хуурамчаар үйлдсэн
дуулианд нийт 64 загвар өртсөн нь хавар илэрсэн зургаагаас өссөн үзүүлэлт болсон гэж мэдэгджээ. Түүний дараа тус
компани Японд болон бусад орнуудад бүх нийлүүлэлтээ зогсоохоор шийдсэн боловч Индонез, Малайзын эрх баригчид зөвшөөрсний дараа тэдгээр орнуудад борлуулалтаа үргэлжлүүлж байна.