ХОВД: Үенч сумын Нарийн гол багаас 40 жилийн дараа улсын аварга малчин тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Ховд аймгаас улсын аварга малчин 10 тодорсны нэг нь Үенч сумын Нарийн гол багийн малчин Ц.Баатархүүгийнх юм.
Улсын аварга малчин Ц.Баатархүү, түүний гэргий С.Ембүү нар 2023 онд 1500 толгой мал тоолуулжээ.
Эднийх Үенч сумаас тодорсон ес дэх, Нарийн гол багаас тодорч байгаа дөрөв дэх улсын аварга малчин гэдгээрээ онцлогтой. Ийнхүү Үенч сумын Нарийн гол баг 40 жилийн дараа улсын аварга малчинтай болжээ.
35 жил мал аж ахуйн салбарт ажилласан хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүлж шагнал авсандаа шинэ аваргууд баяртай байлаа.