ХОВД: 11 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-14 11:05:09

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд манлайлсан шилдэг зургаан байгууллагыг өнгөрсөн долоо хоногт шалгаруулсан юм. Үүний нэг бол Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байлаа.


Тус байгууллага өнгөрсөн онд “Ховд–Ажлын байр” хөдөлмөрийн яармагийг гурван удаа зохион байгуулж, 340 иргэнийг шууд ажлын байранд зуучлан байнгын ажилтай болгожээ.  

Мөн Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд тус аймгийн 11 сумын иргэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан байна.

Тус аймагт Халамжаас хөдөлмөрт бодлого нэлээд үр дүнтэй хэрэгжиж байгааг албаныхан онцоллоо.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, түр болон байнгын ажлын байранд иргэдийг зуучлахад чиглэсэн үйл ажиллагаа болон “Ховд–Ажлын байр” хөдөлмөрийн яармагийг улирал бүр тогтмол зохион байгуулж хэвшжээ.

Өнгөрсөн хугацаанд Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд Ховд аймгийн 17 сумаас Цэцэг, Дуут, Эрдэнэбүрэн гэх мэт сумын иргэд хүнсний эрхийн бичгээс татгалзсан. Ингэхдээ сумынхаа ЗДТГ болон холбогдох бусад байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгждэг төсөл хөтөлбөрт хамрагдаж, тухайн айл өрхөд хөдөлмөр эрхлэлтийг бий болгож, өрхийн орлоготой болгох замаар асуудлыг шийдвэрлэжээ.  

関連ニュース