ХОВД: Ширээний теннисний тэмцээнд 80 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-16 18:45:56

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 2024 оны өсвөрийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн эхэллээ. 


Энэ удаагийн тэмцээнд 80 гаруй тамирчин оролцож байна.

 

Тэмцээний гол зорилго нь ширээний теннисний спортыг орон нутагт сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, баруун бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, туршлага солилцоход чиглэж байлаа. 

Тэмцээний зохион байгуулагчаар Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар, "Хос цохиур" ширээний теннисний холбоо хамтран ажиллаж байгаа бөгөөд оролцогчид эрэгтэй, эмэгтэй 10 наснаас доош, 11-12 нас, 13-15 нас, 16-18 насны ангилалд ганцаарчилсан болон багаар, холимог хосын төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

 

Одоогийн байдлаар тэмцээн дүрмийн дагуу хэвийн үргэлжилж байна.  

関連ニュース