СҮХБААТАР: Дарханхааны аргалиудад өвс, тэжээл тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-03 19:18:10

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. "Цайрт минераль" компанийн хамт олон зудын нөхцөл байдлын болзошгүй аюул, эрсдэлээс зэрлэг амьтдаа хамгаалах зорилгоор Дарханхаан ууланд нутагшиж буй аргалиудад өвс, тэжээл тавьж өгчээ.


 

Тус хамт олон уг биотехникийн арга хэмжээг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад 1200 кг өвс, 1000 кг хужрыг Дарханхаан уулын дөрвөн хэсэгт байршуулжээ.


 

Мөн Дарханхаан уулан дээрх хог хаягдлыг цэвэрлэж, зэрлэг ан амьтдыг нутагших эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлжээ. Компанийн залуус Сүхбаатар сумын байгаль хамгаалагчтай хамтран эдгээр ажлыг хийсэн байна.


 

Цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргах болон амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг био техникийн арга хэмжээ гэж нэрлэдэг.

 

関連ニュース