Хулсны баавгайн 23 бамбаруушийг олон нийтэд харуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-30 18:27:23

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Сычуань мужид хулсны баавгайн 23 бамбаруушийг анх удаагаа олон нийтэд харуулжээ.

Эдгээр бамбарууш нь энэ онд тус мужийн төв Чөндү хот дахь Хулсны баавгай судлалын төвд гарсан байна.

Бамбаруушууд 1-4 сартай бөгөөд өнөө хэр нь идэвхтэй хөдөлж сураагүй байгаа аж.

Нэг газарт хулсны баавгайн ийм олон бамбарууш байхыг анх удаагаа харсандаа баяртай байна гэж бяцхан бамбаруушуудыг харсан нэгэн хүн ярив. Өөр нэгэн хүн ярихдаа “энэ бамбаруушууд яг худалдаалж байгаа чихмэл тоглоом шиг харагдаж байна” гэлээ.

30 орчим жилийн өмнөөс хулсны баавгайг судалж эхэлсэн тус төв одоо 176 хулсны баавгайтай гэнэ.

Г.Доржханд

関連ニュース