Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-05-07 12:55:45

БУЭНОС-АЙРЕС, 2024 оны тавдугаар сарын 7 /Anadolu/. Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Сесар Луис Менотти 85 насандаа таалал төгссөн тухай тус улсын хөл бөмбөгийн холбоо мэдээлжээ.


Аргентины шигшээ багийн одоогийн захирал, шигшээ багаа дэлхийн аварга болгож байсан дасгалжуулагч асан Сесар Луис Менотти нас барсанд гүнээ эмгэнэж байна гэж Аргентины хөл бөмбөгийн холбоо X хуудсандаа бичсэн байна.


С.Менотти 1978 онд Аргентиныг эх орондоо анх удаа дэлхийн аваргад түрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Улмаар аргентинчууд дахин хоёр удаа ДАШТ-д түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2022 онд Катарт аваргын цомыг өргөсөн билээ.


1978 онд Буэнос-Айрест болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод С.Меноттигийн дасгалжуулсан залуус нэмэлт цагт Нидерландын багийг 3:1 харьцаагаар хожиж байлаа.


Барселона”, “Атлетико Мадрид-ын дасгалжуулагч асан тэрбээр цус багадалтын улмаас эмнэлэгт хэвтсэн тухай өмнө нь хэвлэлүүд мэдээлж байв.


Түүний дасгалжуулж байсан Испанийн Барселона, Атлетико Мадрид”, Аргентины “Бока Хуниорс, Ривер Плейт клубүүд эмгэнэл илэрхийлжээ.




関連ニュース