Монголын сумочид таван зиндаанд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-22 09:43:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн 2024 оны Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдаан өндөрлөв.


Монголын 23 бөхөөс дөрөв нь өнжиж, 19 нь башёг үргэлжлүүлж байна. Монгол залуус маань таван зиндаанд тэргүүлэгчдийн эгнээнд барилдаж байгаа юм.


Тодруулбал, макүүчид Оошёома П.Дэлгэрбаяр долоо, Хоошёорюү С.Бямбасүрэн зургаа, жюүрёод Онокацү Б.Чойжилсүрэн ес, Чёошома Г.Мөнхсайхан найман даваатай тус тус тэргүүлэгчдийн эгнээнд явна. Түүнчлэн макүүшитад Казэноүми Ц.Билгүүн тав, санданмэд Саданохикари Д.Наранцогт, Кёкүкайюү Ш.Далайбаатар нар тав, жонокүчид Сэйхакүхо Ө.Дэмиджамц дөрвөн даваатай байгаа юм. 10 өдрийн барилдааны дараах үр дүнг хүргэе.


Макүүчи зиндаа

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ/өнжсөн/

З-О Хошёорюү С.Бямбасүрэн 6:4

Б-О Киришима Б.Лхагвасүрэн 1:5 өнжсөн

З-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 3:7

З-13 Миторюү Б.Төрболд 2:8

Б-14 Оошёоүма П.Дэлгэрбаяр 7:3

Б-15 Рога А.Амарсанаа 4:6


Жюүрёо зиндаа

Б-2 Дайшохо Ч.Шижирбаяр 3:7

Б-3 Чиёошома Г.Мөнхсайхан 8:2

Б-9 Тамашохо Э.Энхманлай 6:4

З-12 Онокацү Б.Чойжилсүрэн 9:1


Макүшита зиндаа

Б-10 Асахакүрюү Р.Жамъянтогтох 3:2

Б-13 Хокүтомарү Н.Чинзориг 0:5

З-16 Котокэнрюү Г.Билгүүн 3:2

Б-16 Хокүтэнкай Г.Сүхбат өнжсөн

Б-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 4:1

З-32 Казэноүми Ц.Билгүүн 5:0

Б-54 Араүма Б.Төртогтох 1:4


Санданмэ зиндаа

Б-6 Сэнхо Жигүүр өнжсөн

З-13 Токисома Б.Анхбаяр 3:2

З-29 Саданохикари Д.Наранцогт 5:0

Б-87 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5:0


Жонокүчи зиндаа

Б-3 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 4:1 









関連ニュース