ХОВД: Үер усны аюулаас сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-26 14:17:01

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Алтайн нуруунаас усжих томоохон гол болох Буянт гол үерийн түвшнээс 9 см,  Ховд гол үерийн аюултай түвшнээс 7 см-ээр даван үерлэжээ. 

Иймд дээрх гол дагуу суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.

Мөн бага насны хүүхдийг голын ойролцоо хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. 


関連ニュース