ХОВД: Тооройн элс
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Манхан сумын нутагт хэсэг газар цайран шаргалтах элсэн манхан бүхий
байгалийн өвөрмөц тогтоцтой газар бий.
Үүнийг
Тооройн цагаан элс гэж нэрлэдэг.
Энэ нь уртаараа 10 километр, өргөнөөрөө 3-5 километр газар үргэлжлэх ба товгор, товгор элс өртөөлөн оршдог.
Элсний
захаар харгана, тэсгэнэ, хармаг, шаваг, нохойн зээргэнэ, сулхир төдийгүй эмийн ховор
ургамал ургана. Иймээс тус газарт Манхан, Зэрэг, Чандмань сумын тэмээ малладаг
айлууд голдуу нутагладаг.
Нар гялбуулсан цагаан өнгөтэй, нарийн торгон ширхэгтэй уг элс, байгалийн өвөрмөц тогтцыг үзэх дуртай гадаад, дотоодын аялагч, иргэд олон бий.
Мөн
Манхан суманд Монголын есөн гайхамшгийн нэг Гурван сэнхэрийн агуй болон
Ботгон хад, Агуйт зэрэг өвөрмөц тогтоц бүхий эрт үед үүссэн агуй байдаг.