СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймагт 71231 сонгогч санал өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОНГУУЛЬ 2024
Сүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах үйл
ажиллагаа өнөөдөр өглөөний 7.00 цагт орон даяар эхэллээ.
Сэлэнгэ
аймгийн хэмжээнд 2024 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах 62 хэсгийн хороо
ажиллаж байна. Санал авах үйл ажиллагаа өнөөдөр буюу 6-р сарын 28-ны өдрийн
07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэнэ.
Сонгогчид
саналын хуудсыг бөглөхдөө өөрийн дэмжиж буй 1 нам эвсэл, 10 нэр дэвшигчийн
өмнөх зууван дугуйг дүүргэн будах бөгөөд дутуу болон илүү будсан тохиолдолд
саналын хуудас хүчингүй болох юм байна.
Сэлэнгэ
аймагт 71231 сонгогч санал өгнө.