ХОВД: Буянт голыг бохирдлоос хамгаалах аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-29 12:07:03

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт голыг хамгаалах "Зусландаа соёлтой амьдаръя” аян хэрэгжиж байна.  

Тус аяныг энэ сарын 10-нд "Ховдын мэдээ” сонины дэргэдэх Байгаль сэтгүүлч клубийн гишүүд (сурагчид) санаачлан эхлүүлжээ. 

Аяны хүрээнд Буянт голын орчны бохирдлыг багасгах, Усны тухай хууль болон Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах ажил өрнөж байна. 

Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд амьдардаг 1200 гаруй өрх зуны улиралд Буянт гол дагуу зусланд гардаг.


Зарим иргэд хүрээлэн буй орчноо бохирдуулж, ил задгай хог хаях, бие засах, голын усанд машин угаах, зүлгэн дээр машинаа тавих гэх мэт зөрчил гаргаж байгаа ба үүнд Байгаль сэтгүүлч клубийн гишүүд хяналт тавьж, байгаль орчны салбарын мэргэжилтнүүд, цагдаа нартай хамтран ажиллаж байна.   


Аяныг  2019 оноос эхлэн жил бүр хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. 
    

関連ニュース