ХОВД: Ихэнх сумын нутгаар ургамал хатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 17 сум, 90 гаруй багтай. Энэ жил тус аймгийн нутагт 3.7 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа бий. Тус аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-9 см байна. Зуны саруудад хур тунадас бага орсон нь бэлчээрийн ургамлын ургалтад таатай биш нөлөөлж, одоо ихэнх сумын нутгаар таана, хөмүүл гэх мэт шүүслэг ургамал хатах, бэлчээрийн ургамлын ургалт удаашрах, хагдралтын үе шат ажиглагдаж эхэлжээ. Харин Дарви, Ховд, Чандмань суманд бэлчээрийн ургамал хагдраагүй байгаа гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.