ХОВД: 16760 суралцагчид долоо хоногт хоёр удаа сүү өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-25 14:06:55

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймагт "Хүүхдийн хоолны шимт тэжээлийн дэмжлэг" хөтөлбөр хэрэгжиж байна.


Тус аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжсэн жил” болгон зарласан. Энэ хүрээнд дээрх хөтөлбөрийг орон нутгийн хөгжлийн сангаас 1 тэрбум 734 сая төгрөгөөр санхүүжүүлж, тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа юм.


Хөтөлбөрт ерөнхий боловсролын 24 сургуулийн 1-5 дугаар ангийн 10412 сурагч, 33 цэцэрлэгийн 6348 хүүхэд гээд нийт 16760 суралцагч хамрагдаж байна. Тэдэнд долоо хоногт хоёр удаа 200-250 мл сүү тогтмол өгч байгаа.


Хөтөлбөрийн үр дүнд хүүхдийн кальци, амин дэмийн дутагдал буурах, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдээллээ.

関連ニュース