Статистикийн бизнес регистрийн санд 3 дугаар улиралд 5.5 мянган хуулийн этгээд шинээр бүртгүүлжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-10-23 09:17:29

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/.Статистикийн байгууллага бизнес регистрийн санг бүрдүүлж, хөтөлдөг. Бизнес регистрийн мэдээллийн сан нь:

  • аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг,
  • үйл ажиллагааны чиглэл,
  • үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ,
  • борлуулалтын орлого,
  • үндсэн хөрөнгийн хэмжээ,
  • ажиллагчдын тоо зэрэг үндсэн үзүүлэлтийг агуулдаг,

Энэ санг бүрдүүлснээр бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын дээр дурдсан үзүүлэлтийг үнэн зөв тогтоож, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь бодитойгоор тодорхойлох, статистикийн судалгааны хамрах хүрээг тогтоох ач холбогдолтой гэнэ.


Статистикийн бизнес регистр (СБР)-ийн санд 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 250.8 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа юм. Түүнийг 2 дугаар улиралтай харьцуулахад:

  • 5.5 мянган хуулийн этгээд шинээр нэмэгдэж,
  • 0.3 мянган хуулийн этгээд татан буугдсан байна

Хуулийн этгээдийн хувьд:

  • 197.5 мянга нь компани,
  • 32.2 мянга нь төрийн бус байгууллага,
  • 8.3 мянга буюу хоршоо,
  • 5.4 мянга нөхөрлөл,
  • 4.9 мянга нь төсвийн байгууллага,
  • 2.5 мянга нь ТӨҮГ, ОНӨҮГ болон бусад хэлбэрээр байна.

Тус санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийг байршлаар нь авч үзвэл:

  • 185.3 мянга нь Улаанбаатар хотод,
  • 22.8 мянга нь Төвийн бүсэд,
  • 19.4 мянга нь Хангайн бүсэд,
  • 15.3 мянга нь Баруун бүсэд,
  • 8.0 мянга нь Зүүн бүсэд бүртгэлтэй байна.

Орхон ,Дархан-Уул,Өмнөговь, Ховд аймагт 4.6-5.5 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа аж. Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.7-1.7 мянга байна


Үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 86.2 хувийг,
  • 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 6.1 хувийг,
  • 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 4.9 хувийг, 50
  • ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.8 хувийг,

Тэднээс 1-9 ажиллагчидтай хуулийн этгээдийн эзлэх хувь 2023 оны мөн үеэс 0.5 нэгж хувир нэмэгдсэн дүн гэрчээ.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийн 41.7 хувь нь үйл ажиллагаа явуулж, 58.3 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн хувьд:

  • 64.2 хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон,
  • 35.8 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй байна. 
関連ニュース