СҮХБААТАР: Шилийн хотод орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах боломж нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-30 15:55:56

Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Шилийн хотын “Замч” цахим худалдааны компанитай Сүхбаатар аймгийн ХАҮТ хамтран ажиллах тухай бизнес уулзалт хийлээ. Ингэснээр орон нутгийн цаашлаад зүүн бүсийн аймгуудын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тус хотод тогтмол худалдах боломж бүрдэж буй юм.




Тус компани нь 2017 оноос хойш үйл ажиллагаагаа яуулж байна. Цахим, онлайн худалдаа эрхлэхээс гадна өөрийн нэрийн томоохон худалдааны төвтэй. Монгол, Хятадын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор худалдан борлуулж, үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулдаг. Ялангуяа монголын бараа бүтээгдэхүүнийг түлхүү худалдах сонирхолтой. Учир нь жуулчид, Зүүн үзэмчин хошууныхан монголын бараа бүтээгдэхүүнийг маш ихээр сонирхдог байна. Тиймээс энэ компанитай Сүхбаатар аймгийн ХАҮТ бүсийн хэмжээнд үйлдвэрлэгчдээ төлөөлөн хамтарч ажиллахыг зорьж байгаа юм. Үүнийгээ ч үр дүнд хүргэхийн тулд анхаарч ажиллахаа ХАҮТ-ын дарга Б.Мөнхбат илэрхийлсэн.


Сүхбаатар аймгийн ХАҮТ-д албан ёсны бүртгэлтэй 118 ААНБ бий. Тэдний төлөөллийг  жилдээ хоёр удаа урд хөршид болдог томоохон үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэгчдээ оролцуулж, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилж, худалдан борлуулдаг байна. 

関連ニュース