ХОВД: Энэ долоо хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-17 09:08:36

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 23-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.


Энэ сарын 17-нд ихэнх нутгаар, энэ сарын 23-нд зарим газраар цас орох төлөвтэй.


Салхи энэ сарын 17-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи нийт нутгаар секундэд 3-8 метр байна.


Агаарын температурын хувьд Цэцэг, Зэрэг сумын нутгаар шөнөдөө -30-35 градус, өдөртөө -19-24 градус байх төлөвтэй. Харин бусад нутгаар -24-29 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Өнөөдөр ихэнх нутгаар цас орох ба алтайн салбар уулсаар салхитай. Цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд хол ойр зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.  

関連ニュース