СҮХБААТАР: Ахлагчийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийсэн онцлог ажлууд...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-01-07 19:04:20

Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг "Ахлагчийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Тус жилийн хүрээнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас хийж хэрэгжүүлсэн онцлох ажлыг танилцууллаа.


 

Залуу алба хаагчдын хэлэлцүүлэг

 

2024 оны нэгдүгээр 25-ны өдөр Цагдаагийн газрын удирдлагаас Z generation буюу 1997 оноос хойш төрсөн залуу үеийн төлөөлөл болсон алба хаагчдыг хүлээн авч, чөлөөт хэлэлцүүлэг, сургалт хийлээ. Уг хэлэлцүүлгийн зорилго нь тэднийг албан үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, асуудал, түүнийг хэрхэн даван туулах арга зам, чадварыг эзэмшүүлэх, тэдний санаа бодлыг сонсох, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөхөд дэмжлэг үзүүлэх, ахмад үеэсээ суралцах, тэдэнд албандаа дурлах, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ажлаасаа урам зориг, сэтгэл ханамжийг хэрхэн авах, тэдний нийгэмд үзүүлэх эерэг нөлөө, давуу талуудыг ухамсарлан ойлгуулахад чиглэсэн юм.



“Ахлагчийн хөгжлийн төв-ийг байгууллаа

 

Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 40 хувийг эзлэх "Ахлагч бүрэлдэхүүн"-ий сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор байгууллагын дэргэд "Ахлагчийн хөгжлийн төв"-ийг шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэхүү төвийн бүтээн байгуулалтыг цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүн өөрсдийн хүчээр, нэг сар гаруйн хугацаанд хийсэн бөгөөд 21 аймагтаа төдийгүй улсын хэмжээнд анхных гэдгээрээ онцлог юм.



Ахлагчийн төгөлтэй боллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баруун-Урт цэргийн хүрээний ахлагч бүрэлдэхүүн “Ахлагчийн төгөл”-тэй боллоо. Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүн 120 мод тарьж, арчлан хамгаалж байна.


 

Хоёр ахлагчийг аймгийн засаг даргын нэрэмжит 10 сая төгрөгөөр урамшууллаа

 

Гэмт хэрэгтэй тэмцэх, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэн, он удаан жил идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй  ажилласан болон идэвхтэй шинэ залуу хоёр алба хаагчийн  нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит арван сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулаа.



Сахилга, хариуцлага сайжруулах 2 сарын аян

 

Алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах эрч хүч, урам зориг, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор ЦЕГ-аас дэвшүүсэн 16 уриалгын хүрээнд “Маргаашийн төлөө өнөөдрийн үнэ цэн” сэдэвт аяныг энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай өрнүүллээ. Аяны хүрээнд 7 хоногийн турш цагдаагийн газрын тасгууд алба хаагчид руу чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгууллаа.




илдэг ахлагч-2024" тэмцээн

 

Ахлагчийн жилийн хүрээнд Цагдаагийн газраас ахлагч бүрэлдэхүүний дунд зохион явуулсан "Шилдэг ахлагч-2024" тэмцээнийг аймгийн Засгийн даргын нэрэмжит болгон зохион явуулж, шилдгүүдийг шалгарууллаа. Тус тэмцээнийг цаашид Сүхбаатар аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулах бөгөөд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, ур чадвар, мэргэжлийн түвшин, шагналын санг ахиулж, зохион байгуулалтыг улам чанаржуулах юм.



Ахлагчийн болзоо чөлөөт уулзалт


Шинэ залуу алба хаагчдын гэр бүлд зориулсан "Ахлагчийн болзоо" уулзалтыг хийлээ. Алба хаагчдыг чөлөөт цагаа гэр бүлтэйгээ зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх, бие биенээ харилцан ойлгох, ярилцах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, харилцаагаа улам бэхжүүлэх, улмаар Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, ажлын онцлогийг тэдний гэр бүл, олон нийтэд таниулахад чиглэсэн юм. Тус уулзалтад гурван залуу гэр бүл оролцлоо.




Ахлагч нарын чуулга уулзалтд оролцлоо


"Ахлагчийн жил”-ийн хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлагч нарын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор Улаанбаатар хот дахь олон улсын Найрамдал цогцолборт анх удаа боллоо. Чуулга уулзалтад Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Ахлагчийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн сургагч ахлагч Д.Алтансүх оролцож, цагдаагийн газраас “Ахлагчийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн шинэ ажлаа танилцуулав.




“Эрүүл агаарт алхъя” явган аялал


Цагдаагийн газрын Соён гэгээруулэх ажлын төлөвлөгөө, Ахлагчийн зөвлөл”-өөс хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор  алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд найрсаг уур амьсгал бурдуулэх зорилгоор орон нутгийн дурсгалт газруудаар “Эрүүл агаарт алхъя” явган аяллыг зохион байгууллаа.

関連ニュース