Барселончууд Ла Лигад хошуучилж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-18 17:11:37

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 18 /РИА Новости/. Испанийн аварга шалгаруулах тэмцээний 24 дүгээр тойргийн тоглолтод “Барселона” баг талбайдаа “Райо Вальекано” багийг хожлоо.


Тоглолт 1:0 харьцаагаар дууссан бөгөөд цорын ганц гоолыг Роберт Левандовски 11 м-ийн торгуулийн цохилтоор оруулжээ.


Ингэснээр Польшийн 36 настай довтлогч энэ улирлын 23 тоглолтод 20 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтад тэргүүлж буй байр сууриа улам бататгалаа. Түүний баг дөрвөн тоглолт дараалан ялалт байгуулснаар тэмцээний хүснэгтийг 51 оноогоор тэргүүлж эхэлжээ. "Райо Вальекано" баг 35 оноотойгоор 6 дугаарт бичигдэж байна.


Дараагийн тойрогт “Барса” баг “Лас-Пальмас”-тай талбайд нь 22-ны өдөр тоглоно.


Сүүлийн үеийн мэдээллийг үзвэл, “Барселона” клуб Германы “Байер” ба тус улсын шигшээ багийн хагас хамгаалагч Флориан Вирц-ийг авахаар төлөвлөж байгаа ажээ.


Энэ улиралд “Байер”-ын бүрэлдэхүүнд 35 тоглолтод оролцож, 15 гоол оруулсан 21 настай Вирцийг Transfermarkt цахим хуудсанд 140 сая еврогоор үнэлжээ.

 

関連ニュース