Конференцийн ба Европын лигүүдийн шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 21 /РИА Новости/. Конференцийн лигийн тэмцээний шөвгийн 16-д өрсөлдөх бүх баг тодорлоо.
Тэмцээний үндсэн шатны дүнгээр шөвгийн 16-д "Челси" (Англи),
"Витория" (Португал), "Фиорентина" (Итали),
"Рапид" (Австри), "Юргорден" (Швед), "Лугано"
(Швейцар), "Легия" (Польш), "Серкль Брюгге" (Бельги) багууд
шууд шалгарсан юм.
Харин пүрэв гарагт нэмэлт шатны хариу
тоглолтууд болж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1/8-ийн шигшээд "Бетис"
(Испани), "Ягеллония" (Польш), "Целе" (Словен),
"Панатинаикос" (Грек), "Борац" (Босни Герцеговин),
"Пафос" (Кипр), "Мольде" (Норвег), "Копенгаген"
(Дани) шалгарлаа.
Одоо Конференцийн лигийн шөвгийн
16-д багууд дараах байдлаар оноолт таарах болов уу хэмээн баримжаалж байна:
"Бетис" -
"Челси"/"Витория";
"Ягеллония" -
"Легия"/"Серкль Брюгге";
"Целе" -
"Юргорден"/"Лугано";
"Панатинаикос" -
"Фиорентина"/"Рапид".
Мөн пүрэв гарагт Европын лигийн
тэмцээний шөвгийн 16-д өрсөлдөх бүх баг тодорхой боллоо.
Тэмцээний үндсэн шатны дүнгээр шилдэг 16-д «Лацио» (Итали), «Атлетик» (Испани), «Манчестер
Юнайтед», «Тоттенхэм» (Англи), «Айнтрахт» (Герман), «Лион» (Франц),
«Олимпиакос» (Грек), «Рейнжерс»
(Шотланд) багууд шууд шалгарсан билээ.
Харин пүрэв гарагт нэмэлт үе шатны
хариу тоглолтууд болж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1/8-ийн шигшээд "Реал Сосьедад" (Испани),
"Будё-Глимт" (Норвег), "Виктория" (Чех), "Аякс",
АЗ (Нидерланд), "Рома" (Итали), "Фенербахче" (Турк), ФКСБ (Румын) багууд шалгарлаа.
Одоо Европын лигийн шөвгийн 16-д
багууд дараах байдлаар оноолт таарах болов уу хэмээн баримжаалж байна:
"Виктория" -
"Лацио"/"Атлетик";
"Будё-Глимт" -
"Олимпиакос"/"Рейнжерс";
"Аякс" -
"Айнтрахт"/"Лион";
АЗ - "Манчестер Юнайтед"/"Тоттенхэм".