"Кливленд Кавальерс" талбайдаа "Нью-Йорк Никс"-ийг бут ниргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-02-22 14:56:57

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 22 /RIA Novosti/. Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны (НБА) улирлын ээлжит тоглолтод “Кливленд Кавальерс” баг “Нью-Йорк Никс”-ийг талбайдаа бут ниргэжээ. 


Уг тоглолт 142:105 (41:29, 36:21, 33:29, 32:26) онооны харьцаагаар дууссан байна. “Кливленд Кавальерс” багийн Донован Митчелл 27 оноо авснаар тоглолтын хамгийн олон оноо авсан тоглогчоор тодорчээ. "Нью-Йорк Никс" багаас Жейлен Брансон 26 оноо авсан байна. 


“Нью-Йорк Никс” баг 37 онооны зөрүүтэй хожигдол хүлээсэн нь Том Тибодоор удирдуулсан тус багийн хувьд хамгийн олон онооны зөрүүтэй хожигдол боллоо. 


"Кливленд Кавальерс" баг (46 хожил, 10 хожигдолтой) Зүүн бүсийн хүснэгтийн нэгдүгээрт бичигдэж байна. Тус баг хожлын цувралаа зургаа болгон ахиулжээ.  "Нью-Йорк Никс" (37-19) хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна.


Бусад тоглолтын дүн:

"Вашингтон Уизардс" – "Милуоки Бакс" – 101:104

"Орландо Мэжик" – "Мемфис Гриззлис" – 104:105

"Торонто Рэпторс" – "Майами Хит" – 111:120

"Сан-Антонио Спёрс" – "Детройт Пистонс" – 110:125

"Даллас Маверикс" – "Нью-Орлеан Пеликанс" – 111:103

"Юта Жаз" – "Оклахома-Сити Тандер" – 107:130

"Хьюстон Рокетс" – "Миннесота Тимбервулвз" – 121:115

"Сакраменто Кингз" – "Голден Стэйт Уорриорз" – 106:132


関連ニュース