Монгол Улсын зах зээлд газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломжтой гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж, тус улсын төрийн өмчит Газрын тос, байгалийн хийн үндэсний корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Хоу Цизүнь, Дэд ерөнхий захирал Жан Давэйтэй уулзлаа.
Си Эн Пи Си компани нь нефтийн боловсруулалт, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал их, жилд 100 сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул Монгол Улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтойг тус корпорацийн ерөнхий захирал Хоу Цизүнь онцолжээ. Гэхдээ талууд хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулах, тээвэр логистикийн боломж, нөхцөлийг бүрдүүлэх, тогтвортой хамтран ажиллах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.
Жар гаруй жилийн түүхтэй
Дачин ойлфийлд нь Cи Эн Пи Си компанийн охин компани юм. Дачингийн орд газрыг ашиглалтад оруулснаас хойш 2,5 тэрбум тонн түүхий тос
олборлосон нь Хятад улсын
хэмжээнд олборлосон нийт түүхий тосны 30 хувийг эзэлдэг аж.