Ховд аймгийн хамгийн өндөр настан Д.Өнөр 103 настай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Статистикийн хэлтсийн мэдээллээр Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Үүнээс 45464 буюу 50.1 хувийг эрэгтэй, 45207 буюу 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Мөн тус аймгийн хэмжээнд 18
хүртэлх насны 36 мянга гаруй хүүхэд байгаа бол 90-ээс дээш насны 70 иргэн байна.
Харин 100 болон түүнээс дээш насны гурван иргэн Ховдод бий.
Үүнээс хамгийн ахмад нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн харьяат Доржийн Өнөр юм. Тэрбээр одоо 103 настай, аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч байна.
Д.Өнөр гуай
төрийн байгууллагын
үйлчилгээний ажилтнаар 40 орчим жил ажиллаж
байгаад гавьяаныхаа амралтад суусан юм.
Тэрбээр зургаан
хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн.
Өдгөө ач, зээ, үр хүүхдүүдийн хамт энх тунх аж төрж
байна.
Д.Өнөр бол торгууд
угсаатны бий биелгээ, уртын дуу зэрэг өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч, ардын авьяастнуудын нэг юм.
Түүнчлэн 100 болон түүнээс дээш насны хоёр иргэн Мөст суманд амьдарч байна.
Тэдний нэг болох Н.Жур 1925 онд төрсөн, харин Ш.Дуламжав гуай 1923 онд төржээ.
Монгол Улсад одоогийн байдлаар
100 болон түүнээс дээш настай 159 иргэн бий. Улсын хэмжээнд хамгийн өндөр
настан 108 настай иргэн байна.