“Laureus” шагналд нэр дэвшигчдийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-03-04 13:42:26

ПАРИС, 2025 оны гуравдугаар сарын 4 /BBC/. Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Award” шагналд нэр дэвшигчдийг даваа гарагт танилцууллаа. Тус наадмын шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо ирэх дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болно.


Laureus Sport for Good Foundation” сангаас 1999 онд санаачлан зохион байгуулж эхэлсэн жил тутмын шагнал гардуулах ёслолын үеэр тухайн жилдээ онцгой амжилт үзүүлсэн тамирчид, багуудыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд “Оны шилдэг эрэгтэй тамирчин”, “Оны шилдэг эмэгтэй тамирчин”, “Оны шилдэг баг” зэрэг долоон төрөлд шагналын эзэд тодордог.



“Оны шилдэг эрэгтэй тамирчин” шагналд “Формула-1”-ийн аварга Макс Верстаппен, теннисний супер од Карлос Алкараз болон Мондо Дюплантис, Тедеж Погакар зэрэг хөнгөн атлетикийн одууд нэр дэвшсэн байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд гимнастикч Симона Байлз, хөлбөмбөгчин Айтана Бонмати, теннисний од Арина Соболенка нар өрсөлдөхөөр болжээ.



Харин “Оны шилдэг баг” төрөлд испаничууд давамгайлж байгаа бөгөөд “Барселона” клубийн эмэгтэй баг, “Реал Мадрид” болон Испанийн эрэгтэй хөл бөмбөгийн шигшээ баг нэр дэвшлээ. Үүнээс гадна “Формула-1”-ийн “МакЛарен” баг, АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг, “Бостон Селтикс” багууд мөн энэхүү шагналын төлөө өрсөлдөж байна.


Оны шилдэг эрэгтэй тамирчин

Карлос Алкараз (Испани) - теннис

Мондо Дюплантис (Швед) - хөнгөн атлетик

Леон Маршан (Франц) - усанд сэлэлт

Тадеж Погакар (Словени) - дугуй

Макс Верстаппен (Нидерланд) – Формула-1


Оны шилдэг эмэгтэй тамирчин

Симона Байлз (АНУ) - гимнастик

Айтана Бонмати (Испани) – хөл бөмбөг

Сифан Хассан (Нидерланд) - хөнгөн атлетик

Фейт Кипьегон (Кени) - хөнгөн атлетик

Сидни Маклафлин-Леврон (АНУ) - хөнгөн атлетик

Арина Соболенка (Беларусь) - теннис


Оны шилдэг баг

“Барселона” эмэгтэй баг - хөл бөмбөг

“Бостон Селтикс” - сагсан бөмбөг

“МакЛарен” – Формула-1

“Реал Мадрид” – хөл бөмбөг

Испанийн эрэгтэйчүүдийн шигшээ баг – хөл бөмбөг

АНУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг - сагсан бөмбөг


Оны шилдэг эргэн ирэлт

Ребека Андраде (Бразил) - гимнастик

Калеб Дрессел (АНУ) - усанд сэлэлт

Лара Гут-Бехрами (Швейцар) - уулын цана

Марк Маркес (Испани) - моторт дугуй

Ришабх Пант (Энэтхэг) - крикет

Ариарне Титмус (Австрали) - усанд сэлэлт


Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй тамирчин

Кэтрин Дебруннер (Швейцар) - хөнгөн атлетик

Тереза ​​Пералес (Испани) - усанд сэлэлт

Токито Ода (Япон) - тэргэнцэртэй теннис

Мэтт Штуцман (АНУ) - байт харваа

Жян Юян (Хятад) - усанд сэлэлт

Чу Зимо (Хятад) - тэргэнцэртэй бадминтон

関連ニュース