СҮХБААТАР: Найман сумын нутаг дэвсгэрт үүрэн холбооны сүлжээг шинээр нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Алслагдсан нутагт үүрэн холбооны сүлжээний тархалтыг нэмэгдүүлж, өрх бүрд өндөр хурдны интернэт, утасны сүлжээ нэвтрүүлэх чиглэлээр баримталж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд энэ онд тус аймгийн найман сумын сонгогдсон багуудад үүрэн холбооны
сүлжээг шинээр нэвтрүүлнэ.
Тодруулбал, Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр, Уулбаян,
Түвшинширээ, Түмэнцогт, Наран, Халзан сумын 11
багийн 11 цэгт дээрх ажлыг
хийнэ. Ингэхдээ хүн амын
нягтаршил, хэрэгцээ шаардлага, сүлжээ тархалтын цар хүрээ зэргийг харгалзан багуудаа сонгожээ.
Сүлжээ нэвтрүүлэх ажлыг улс болон орон нутгийн
хамтарсан хөрөнгө оруулалтаар хийх бөгөөд нээлттэй тендер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.