ХОВД: Хонины махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 5.5 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогоор нэг кг хонины мах дунджаар 17 мянган төгрөгийн үнэтэй байна.
Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 5.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин нэг кг үхрийн махыг 18 мянга, нэг кг ямааны махыг 12 мянган төгрөгөөр борлуулж байна.
Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй адил түвшинд байгаа үзүүлэлт гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.