Д.Билов WBC-ийн аварга цолоо буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-04-08 16:46:09

МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /championat/. Дэлхийн боксын зөвлөл /WBC/, Дэлхийн боксын байгууллага /WBO/, Олон улсын боксын холбоо /IBF/, Олон улсын боксын байгууллагын /IBO/ хагас хүнд жингийн /79.2 кг хүртэлх/ аваргын бүсийг эзэмшигч Оросын боксчин Дмитрий Билов WBC-ийн аварга цолоо буцаан өгчээ. 


Тэрбээр мөн WBC-ийн түр аварга Мексикийн боксчин Дэвид Бенавидестай хийх тулааныг цуцалсан тухай алдартай сэтгүүлч Дэн Рафаэль нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна. 


Д.Бивол түүнчлэн нутаг нэгт боксчин Артур Бетербиевтэй гурав дахь удаагаа тулалдахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. 


Д.Бивол сүүлийн тулаанаа өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд Саудын Арабын Эр-Рияд хотод хийсэн юм. Түүний өрсөлдөгч нь А.Бетербиев байлаа. Д.Биволын хувьд энэ нь даагаа нэхэх тулаан байсан бөгөөд тэрбээр шүүгчдийн саналаар ялсан юм.


関連ニュース