ОРХОН: Нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэг эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэг тодорхойлох үзлэг оношилгоог ЭМЯ, Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу хийхээр төлөвлөгөө гаргасан байна.
Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг 22 сургуулийн 71 бүлгийн 2576 хүүхдэд хийхээр төлөвлөсний дагуу бүх сургуульд эхлүүллээ.
“Ирээдүйн одод“ сургуулиас нүдний эрт илрүүлэг үзлэг хийж байна. Нүдний эрт илрүүлэг үзлэгийг мэргэжлийн нүдний эмчийн сургалтад хамрагдсан сургуулийн эмч, нийгмийн ажилтан багш нар хамтран хийж байгаа юм.