ОРХОН: Хойд бүсийн зуслангуудын багш, ажилтнууд сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-06-05 15:54:56

Баян-Өндөр, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хойд бүс /Орхон, Булган, Хөвсгөл/ аймгийн хүүхдийн зуслангуудын бүлгийн багш, ажилтан албан хаагчдыг хамруулсан 2 өдрийн хөтөлбөртэй сургалтыг Орхон аймагт зохион байгуулж байна.


Сургалтыг анх удаа бүсийн хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 




Сургалтад Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баянзул нээж, нийгмийн хөгжил гэр бүлээс, гэр бүлийн хөгжил хүүхдийн хөгжлөөс эхэлдэг гэдгийг сануулж, хүүхдийн төлөө ажиллах гэрэл гэгээтэй үйлсэд амжилт хүслээ. 


Хүүхдийн эрхийн улсын байцаагч Л.Отгонцэцэг Хүүхэд хамгааллын бодлого болон зусланд ажиллаж байсан өөрийн ажлын туршлагаа хуваалцлаа. Хүн бүхэнд хүүхэд хамгааллын бодлого хамааралтай гэдгийг онцоллоо.




関連ニュース