СҮХБААТАР: Гурав хоног цахилгаан эрчим хүчээр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-22 15:14:56

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Зүүн- Өмнөд бүсийн салбарын төлөвлөгөөт их засварын хүрээнд 110 кВ-ын Өндөрхаан цахилгаан дамжуулах агаарын шугамд илэрсэн гэмтлийг засварлах ажлыг гурав хоног хийхтэй холбоотойгоор хэрэглэгчдийг ЦЭХ-ээр хязгаарлахаар болжээ.


Тодруулбал, дээрх агаарын шугамын Хэрлэн голын дагуу байрласан намагтай тулгууруудад намгийн хамгаалалт, татуурга хийх, хазгай тулгуурыг тэгшлэх ажлуудыг дөрөвдүгээр сарын 23-25-нд хийнэ. Үүнтэй холбоотойгоор эдгээр өдрүүдэд 7.00-20.00 цаг хүртэл эрчим хүчээр хязгаарлах юм.


Гэхдээ дээрх өрдүүдэд Сүхбаатар аймагт олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаанууд төлөвлөгдсөн учир аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Баруун-Урт сумын хэрэглэгчдийг Дорнод аймгийн 50 МВт-ын ЦДАШ-аас эрчим хүчээр хангахаар болжээ. Өөрөөр хэлбэл Баруун-Уртаас бусад бүх сумын хэрэглэгчдийг дээрх хугацаанд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах юм.


Иймд ААНБ, иргэдийг хувийн бэлтгэлийг хангаж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

関連ニュース